ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2024-08-20

Сурч боловсрох нь бүхий л амьдралынхаа туршид эдлэх хүний үндсэн эрх бөгөөд чанартай боловсрол эзэмшихэд хүн бүр тэгш эрхээр хангагдах ёстой.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа - 2050” бодлогын баримт бичигт хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх чухал зорилтыг дэвшүүлсэн байдаг. Боловсрол эзэмших эрх тэгш байдал нь адил гараанаас эхэлж нийтлэг стандарт, агуулгын дагуу боловсрол эзэмших болон хүүхэд бүрд өөрийн авьяас чадвар, хүсэл зорилгоо биелүүлэх боломж олгох гэсэн ойлголт юм. Судалгаанаас үзэхэд сүүлийн 30 жилд хөгжиж байгаа орнуудад орлогын тэгш бус байдал өссөн байна . Манай улсад ч орлогын тэгш бус байдал жил ирэх тусам өссөөр байна. ЮНЕСКО-ын судалгаанаас үзэхэд сургуульд сурсан нэг жил нь ирээдүйд хувь хүний орлогыг 10 хувиар нэмж, хүүхдийн сургалтад зориулсан 1 доллар нь буурайн оронд тухайн хүний орлогыг 5 доллароор, дундаж орлоготой хүний орлогыг 2.5 доллароор жил бүр өсгөхөд шууд нөлөөлдөг байна. Дээд боловсрол эзэмшихэд зориулсан нэг жил нь ирээдүйд авах цалинг 10 хувиар нэмэх суурь болдог ажээ.

Орлогын тэгш бус байдал боловсролд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Тэгш бус байдлыг даамжруулахгүйн тулд төр өөрийн бодлогоор хүүхэд бүрд чанар, хүртээмжтэй боловсрол олгохыг зорьдог. Тэгвэл өнөөдөр сургууль, багшийн хүрэлцээ нь байгаад ч өрхийн орлого, боломжоос хамаарч боловсролыг ялгаатай хүртэж байгаа нь тэгш хүртээмжийн хамгийн эмзэг асуудал юм. 2010 онд их дээд сургуулийн дундаж сургалтын төлбөр 500 орчим мянган төгрөг байжээ. Харин 2023 -2024 онд их дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр нэг кредит нь 100-185 мянга болж жилийн нийт төлбөр дунджаар 2.5-5.9 сая болсон байна. Энэ бол зөвхөн сургалтын төлбөрийн зардал. Өнөөдрийн дундаж цалин, орлоготой харьцуулбал энэ мөнгийг шууд төлөхөд маш хүндрэлтэй байгааг хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл бид цагыг нь тулгаж биш эртнээс их дээд сургуулийн төлбөрт бэлдэж эхэлбэл үүнийг хүндрэл багатай давна.

Их дээд  сургуулийн төлбөр төлөх энгийн 3 аргаас хуваалцъя

  1. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж

Их дээд сургуульд суралцмаар байвч санхүүгийн байдлаас болж сурч чадахгүй байгаа бол юуны өмнө "Боловсролын Зээлийн Cан"-гаар дамжуулан олгодог буцалтгүй тусламжийн талаар судлахыг танд зөвлөж байна. 

Энэхүү тусламжийг дараах долоон төрөлд ангилан олгодог байна.

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  • Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг оюутан
  • Нэг гэр бүлийн гурав болон түүнээс дээш хүүхэд бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж буй бол өрхөөс нэг оюутан
  • Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
  • Сувилагч мэргэжлээр элсэгч 
  1. Цагийн ажил хийх

Их сургуулийн төлбөрийг төлөх арга замуудын нэг бол цагийн ажил хийх юм. Цагийн ажил хийх нь оюутнуудад хэрэглээний зардлаа олох, санхүүгийн тусламж авах, үнэ цэнтэй ажлын туршлага олж авахад тусалдаг. Гэвч магадгүй та хичээл хийх цаг хугацаа болон сурч байх хугацаандаа сургалтын төлбөрөө цуглуулах хүртлээ урт хугацааны чөлөө авах сул талтай байж болох юм.

  1. Боловсролын хуримтлалын даатгалд даатгуулах

Хуримтлал үүсгэх нь дээрх аргуудаас хамгийн баталгаатай, хялбар арга байж болох юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн их дээд сургуулийн төлбөрийг эртнээс хуримтлуулж, өөрт таатай нөхцөлөөр хуримтлал үүсгэх нь ирээдүйд үүсэх сургалтын төлбөрийн хүндрэлтэй байдлаас бага ч гэсэн ангижрах боломжтой. Боловсролын хуримтлалын даатгал нь банкны хадгаламжаас давуу байдаг тал нь эцэг, эх хууль ёсны асран хамгаалагчийн амь нас 24 цагийн турш дэлхийн бүх улс оронд даатгагддаг.

Тухайлбал банканд хадгалуулснаас ялгаагүй хүү бодогдож таны мөнгө өсөж, үржих бөгөөд танд ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдвол эрсдэлийг бүрэн хариуцаж, хүүхдийг тань 18 нас хүрэх үед мөнгийг бүтнээр нь олгоно. Мөн сар бүр хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох, хүүгийн орлогын татвараас чөлөөлөх гэх мэт уян хатан нөхцөлийг санал болгодгоороо давуу талтай юм.

Энэ удаагийн нийтлэлд “Эрдэм” боловсролын хуримтлалын даатгалыг онцолж байна.

Эцэг эх болгонд үр хүүхдээ боловсролтой, хэл устай, боловсролтой амжилттай хүн болгох хүсэл бий. Ингэхийн тулд аливаа сургалтын төлбөрөөс эхлээд хөрөнгө мөнгөний хэрэгцээ шаардлага их байдаг. Их дээд сургуулийн төлбөр цаашлаад гадаад улсад сургахаар төлөвлөж байгаа бол санхүүгийн хувьд эртнээс бэлдэхгүй бол шууд гаргахад  тийм ч хялбар төлөгдөх мөнгөн дүн байдаггүй билээ. Харин бид өдөр тутмын аар саархан зүйлд хэт анхаарал хандуулснаас болж ирээдүйдээ бэлэн байх нь ховор. Хүүхдүүдээ их, дээд сургуульд ороход нь ихэнхдээ л тухайн үедээ сургалтын төлбөрийг нь шийдэх нь элбэг. Банкнаас зээл авах, хүнээс зээлэх, эд хөрөнгөө зарах гэхчлэн, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж хүүхдийнхээ сургалтын төлбөрийн зохицуулдаг жишээ олон бий.

Харин сар бүр хүүхдүүдийнхээ боловсролд зориулж бага багаар хуримтлал үүсгэх ч юм уу, боловсролын даатгалд даатгуулсан бол үүнийг хүндрэл багатай даван туулах боломжтой. Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөгөөр боловсролын хуримтлалын даатгалыг онцлон танилцуулъя. Монголд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг олон байгууллага бий. Тухайлбал 17 жил энэ салбарт амжилттай ажиллаж байгаа national life -ийн боловсролын хуримтлалын даатгалын ердийн хадгаламжаас ялгагдах гол онцлог нь таны үүсгэхийг хүсэж байгаа хуримтлалын дүнгээр танд амь насны хамгаалалтыг бий болгох бөгөөд гэрээний хугацаа дуусахад даатгалын үнэлгээг 100% олгодогт оршино. Тухайлбал банканд хадгалуулснаас ялгаагүй хүү бодогдож таны мөнгө өсөж, үржинэ. Мөн танд ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдвол эрсдэлийг бүрэн хариуцаж, хүүхдийг тань 18 нас хүрэх үед мөнгийг бүтнээр нь олгоно. Мөн сар бүр хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох, хүүгийн орлогын татвараас чөлөөлөх гэх мэт уян хатан нөхцөлийг санал болгодгоороо давуу талтай юм.

Жишээ нь: 30 настай ээж 6 настай хүүхдэд их, дээд сургуульд сурахад нь жил бүр сургалтын төлбөрт 10,000,000₮-ийг 4 жил дараалан авах буюу нийт 40,000,000₮ авах  гэрээ байгуулсан гэж үзвэл сар бүр 168,000₮-ийг төлнө.