🔎ИПОТЕКИЙН ЗЭЭЛ БА ШҮҮХИЙН ХЭРГҮҮД⚖️

2025-02-10

Шинэ долоо хоногийн мэнд

Удахгүй дулаарахнээ! Уншигч та бүхэндээ ипотекийн зээлтэй иргэний шүүх дээр гарч байсан түүхүүдийг сургамж болгон хуваалцхаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.

Монголчууд бидний хувьд өөрийн гэсэн орон сууцтай болох нь амьдралын том зорилгуудын нэг. Тэгээд нэг өдөр урт дараалалд зогсож, бичиг цаас бүрдүүлж, банкны ажилтантай хоёргүй сэтгэлээр харилцсаны эцэст "Танд ипотекийн зээлийн эрх үүссэн!" гэх шидэт үгийг сонсдог. Үүний дараа банк, даатгалын компаниуд "Та зээлтэй тул амь насны даатгалд хамрагдах ёстой!" гэсэн шаардлага тавьдаг. 

Энэ бол “Би нас барахад миний зээлийг даатгалын компани төлнө” гэсэн зохицуулалт. Гэвч бодит байдал дээр бүх зүйл тийм амархан шийдэгддэггүй. Сүүлийн жилүүдэд Монголын шүүх дээр ипотекийн зээлтэй холбоотой амь насны даатгалын маргаан ихээр гарч байна. Тодруулбал, даатгалын компаниуд нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж, зээлдэгчийн ар гэрийнхэн шүүхэд хандах тохиолдлууд нэмэгджээ. Ингээд Монголд гарсан бодит хэргүүдийг сонирхоё!

 


Кейс 1: Хорт хавдар? Даатгал үгүй? Банк хурааж авсан байр!

📌 Товчхон:
2017 онд Улаанбаатар хотын иргэн Б ипотекийн зээл авч, шинэ байрандаа оржээ. Банкны шаардлагын дагуу амь насны даатгалд хамрагдсан.

💡 Гэхдээ юу болсон бэ?
Зээлээ төлөөд таван жил өнгөрсний дараа тэрээр хорт хавдартай гэдгээ мэдсэн байна. Эмчилгээ хийлгэсэн ч харамсалтай нь 2022 онд нас баржээ. Гэр бүлийнхэн нь банкнаас байрны зээлийг даатгалаар хаах хүсэлт гаргахад даатгалын компани "Боломжгүй!" гэж татгалзав. 😨

🔎 Яагаад?
🔴 Даатгалын гэрээнд өвчний улмаас нас барах эрсдэлийг тусгаагүй байсан. (Өөрөөр хэлбэл, даатгал зөвхөн тодорхой төрлийн эрсдэлээс хамгаалж байжээ.)

😢 Үр дагавар:
❌ Гэр бүл нь 50 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдсэн.
❌ Сарын төлбөрийг төлж чадахгүй байсан тул банк байрны өмчлөлөө хураасан.
❌ Гэр бүл хаана амьдрахаа мэдэхгүй, санхүүгийн хувьд хүнд байдалд орсон.

📌 Сургамж:
☑ Даатгалын гэрээг маш нарийн унших хэрэгтэй! (Ялангуяа жижиг үсгээр бичсэн нөхцөлүүдийг 😅)
"Болсон болоогүй" гэдэг биш, бүх төрлийн шалтгаант өвчлөлийн эрсдэлийг хамгаалдаг урт хугацааны даатгалд хамрагдах нь зөв.

 


Кейс 2: Даатгал сунгаагүйгээс болж байргүй хоцорсон гэр бүл

📌 Товчхон:
2018 онд нэгэн дундаж орлоготой гэр бүл 15 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан. Тэд банкны шаардлагын дагуу эхний жил амь насны даатгалд хамрагдсан ч даатгалын хугацаагаа сунгаагүй.

💡 Гэтэл юу болов?
Зургаан жилийн дараа гэрийн эзэн гэнэт хүнд өвчнөөр нас баржээ. Гэр бүл нь зээлээ даатгалаар хаах гэж оролдсон ч даатгалын хугацаа дууссан байсан тул "Уучлаарай, боломжгүй!" гэсэн хариу авсан. 😨

😢 Үр дагавар:
❌ Гэр бүлд төлөх ёстой зээлийн үлдэгдэл хэвээр үлдэв.
❌ Сарын төлбөрийг төлөх боломжгүй байсан тул банк байрны өмчлөлөө хураав.
❌ Гэр бүл түрээсийн байранд нүүхээс өөр аргагүй болов.

📌 Сургамж:
☑ Амь насны даатгалаа жил бүр шинэчилж, сунгах нь маш чухал! Аль эсвэл урт хугацааны даатгалд хамрагдах.
"Надад юу ч тохиолдохгүй" гэж бодож болохгүй – амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн!
☑ Урт хугацааны, илүү өргөн хамгаалалттай даатгалын сонголтыг судлах хэрэгтэй.

 


Дүгнэлт: 

Өөрийн гэсэн байшинтай болох мөрөөдөлдөө улайрч, даатгалын гэрээг "зүгээр нэг бичиг цаас" гэж ханддаг хүмүүс багагүй бий. Гэвч бодит байдал дээр жижигхэн мэт санагдсан шийдвэр том эрсдэл дагуулж мэднэ.

👉 Банкны шаардлага гэж хандах биш, өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйг хамгаалах үүднээс даатгалаа зөв сонго!
👉 Гэрээгээ сайтар унш, заавал мэргэжилтнээс зөвлөгөө ав!
👉 Урт хугацааны даатгалд хамрагдсанаар өргөн хүрээтэй эрсдэлийг хамгаалуулна, гэрээний хугацаа дуусна гэж санаа зовохгүй!

Өнөөдөр таны инээмсэглэлтэй авч буй байрны түлхүүр маргааш ямар үнэтэй байхыг зөвхөн та л шийднэ! 🔑🏠 😃