🎯ОДОО ХОТЫН ТӨВД! 🚀

2025-02-28

📢 Эрхэм харилцагчдын анхааралд!

👉 Манай төв салбар илүү ойртож, тав тухтай орчинд үйлчлэхээр хотын төврүү нүүлээ!

📍 Шинэ хаяг: 📅 3-р сарын 1-ээс 🏢 Министер Тауэр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Олимпын гудамж, Министер тауэр 1 давхар 1102 тоот/

Өмнөх байршил (Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Колорадо бизнес төв, 105 тоот) үйл ажиллагаагаа зогсоож, та бүхэндээ зөвхөн Министер Тауэр салбараар үйлчлэх болсныг мэдэгдэж байна.


🎊 Цагаан сарын амралтын хуваарь

🕘 2-р сарын 28 – 09:00-17:00 ажиллана.
😴 3-р сарын 3, 4, 5 - амрана.
🔥 3-р сарын 6 Пүрэв гарагт өндөр эрч хүчтэйгээр хэвийн горимоор үргэлжилнэ!


⚠️ Цагаан сарыг хэтрүүлэлгүй, хөгжилтэй өнгөрүүлэх зөвлөмж! 🎉

Хөдөө явахаар төлөвлөж байна уу?

🚗 Машинаа сайтар шалгаарай, “Гэрээсээ гарахаасаа өмнө дугуйгаа харж, түлшээ дүүргэх нь өлзийтэй”. Цасан шуурга болох магадлалтай бол “Хүлээх нь хохирохоос дээр шүү!” гэж бодоорой.

Сархад сөгнөхдөө:
🍻 Хэтрүүлж уухгүй, найзууддаа "Эрүүл мэндийн төлөө!" гэж хундага өргөх!

Галын аюулгүй байдал:
🔥 "Гал алдахгүй, зол жаргалтай шинэлцгээе!" гэж байнга санах!

Амттанаа тохируулан хэрэглэх:
🍽 Хэт их идэж, хоолны хордлого болохгүйн тулд "Яг таарсан нь амттай!" гэж өөрийгөө ятгах!

Хүүхэд багачууддаа анхаар:

👶 “Багачууд бол баярын өнгө, аз жаргалын бэлгэ тэмдэг!” Тиймээс халуун сав, хурц иртэй хутга, сэрээ зэрэг зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулж, тэдний аюулгүй байдлыг хангаарай.

 

💼 Харилцагч байгууллагууд анхаарлаа хандуулаарай!
Даатгалтай холбоотой аливаа асуудлаар баярын энэ амралтын өдрүүдэд гэрээ хариуцсан менежертэй холбогдоно уу.

🎊 Цагаан сараа хайртай хүмүүстэйгээ хөгжилтэй, аюулгүй, аз жаргалтай өнгөрүүлээрэй! 🎊