💸 “ӨӨРТӨӨ ЦАЛИН ӨГӨХ” УХААЛАГ АРГА

2025-04-15
Та мөнгөө хадгалдаг уу?
Нэг л өдөр гоё гутал, цүнх харчхаад "Авъя!" гээд түрийвчээ ухаад, дотор нь 10,000₮ байвал яах вэ? Эсвэл найзууд амралтаар явах гэж байхад "Би жаахан завгүй ээ..." гэж худлаа хэлж байсан удаа бий юу? Тийм бол танд танилцуулах нэг сайн найз байна: Хуримтлал.
Хуримтлал бол өөртөө өгч буй хамгийн том “бэлэг”. Өдөр бүр нэг аяга кофе уухаа хасаад, тэр мөнгийг ирээдүйн өөртөө хадгалахтай л адил. Ирээдүйн “та” баярлана шүү дээ — магадгүй тэр үед та Парист багет идэж сууж байх ч юм билүү? 🥐
🎯 Яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?
- Гэнэтийн зочин – Эдийн засгийн шуурга
Техник эвдрэх, өвдөх, ажилгүй болох гээд гэнэтийн асуудлууд амьдралд гарахад хуримтлалтай хүн “Хүлээгээрэй, би бэлэн!” гэж өөртөө хэлж чаддаг бөгөөд санхүүгийн хүндрэлээс хөнгөхөн гарч дөнгөнө.
- Мөрөөдлөө биелүүлэх түлхүүр
Гутал, утас, аялал... зүгээр бодоод өнгөрөх биш, зорилго байж болно. Өдөр бүр 5,000₮ хадгалбал 3 сарын дараа 450,000₮! Кофегоо гэртээ чанаад л гарна шүү дээ. 😄
- Санхүүгийн стрессгүй амьдрал
"Цалин хэзээ орох вэ?", "Түрээсээ яаж төлнө өө?" гэдэг асуултууд ард үлдэнэ. Хуримтлал чинь яг л тайвшруулах цай шиг — санаа зовох хэрэггүй болно.
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
Тогтмол хуримтлалтай байх нь таны сахилга бат, зорилгодоо үнэнч байдлыг илтгэнэ. Энэ бол өөртөө итгэх хамгийн том баталгаа.
🤩 Яаж эхлэх вэ? — “Тэнүүн амьдрал”-руу нэг алхам
💰 Өдөрт 5,000₮-өөс эхэл
Нэг боов, нэг кофе, эсвэл чипсний үнээр ирээдүйдээ хөрөнгө оруул. Кофены амт мартагдана, харин хуримтлал үргэлж санагдана.
🎯 Зорилгоо тодорхойл
“Орон сууц”, “хүүхдийн сургууль”, “нэмэлт тэтгэвэр” гээд хүссэн зүйлээ тодорхойл. Зорилготой хуримтлал л хамгийн удаан тогтдог шүү.
📝 Ирээдүйн амьдралдаа тасалбар ав
Кинонд ороход тасалбар, онгоцонд суухад захиалга хэрэгтэй. Ирээдүйд тайван суухыг хүсвэл Нэйшнл лайф даатгалын “Тэнүүн” хуримтлалыг сонирхоод үзээрэй.
🛡️ Хуримтлалд ХАМГААЛАЛТ дагалдана.
Хуримтлал үүсгэхийн хажуугаар амьдралын гэнэтийн эрсдэлд даатгалын хамгаалалт дагалдана:
-
Амь насны хамгаалалт
Хэрвээ гэрээний хугацаанд амь насаа алдвал, таны хуримтлалын дүн 100-200% болж өсөж, ар гэрт тань олгогдоно. -
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал
Даатгалын компани үлдсэн хугацаанд таны өмнөөс сар бүрийн төлбөрийг бүрэн хариуцна.
🎁Гэрээ дуусахад таны хуримтлал хэрхэн буцаан олгогдох вэ?
Гэрээ дуусахад таны хуримтлал, өссөн хүүтэй хамт бүрэн шилжиж ирнэ. Сонголт таны гарт:
-
💸 Бөөн дүнгээр авах — Байр, аялал, бизнес… хүссэн зүйлдээ зарцуул.
-
🗓️ Хувааж авах — 5 жилийн турш сар бүр “цалин” авна.
-
👵 Насан турш авах — Тэтгэвэртээ гарсан хойно өөрийнхөө бүтээсэн “тэтгэврийг” авна.
✅ Дүгнэхэд: Ухаалаг алхам нь өнөөдөр, үр дүн нь маргааш
Хуримтлал бол өөртөө хайртай байх хамгийн энгийн, хамгийн ухаалаг хэлбэр. Том орлого хүлээлгүйгээр, өчүүхэн алхамаар эхэл. Дараа нь ирээдүйн “та” өөртөө “Баярлалаа” гэж хэлнэ.
“Тэнүүн хуримтлал” бол таны мөнгийг өсгөхөөс гадна амьдралыг тань хамгаалах хоёр үйлдэлт ухаалаг шийдэл юм. Ирээдүйд “Ээ, тэр үед зөв сонголт хийж дээ!” гэж бодогдох хамгийн оновчтой хөрөнгө оруулалт юм.