🏖️ ЗУНЫ BUCKET LIST

2025-05-12
Зуны халуун өдрүүд удахгүй ирлээ! Энэ зун “амжиж хийх” зүйлсээ жагсаагаад, өөрийгөө Ultimate Summer Hunter болгох хөтөлбөрт орцгооё. Доорх жагсаалтыг 100% биелүүлбэл таны зун алгасах зүйлгүй, дурсамжаар дүүрэн зун болно гэдэгт итгэлтэй байна.
-
🏔️ Эх орноо шинээр нээцгээе!
- 🧭 Тохиолдлын аялал хий – Газрын зураг дээр нүдээ аниад нэг газар заа… Тэр газар руугаа яваарай!
- 🌅 Нар мандахыг анх удаа уулын оргилоос хар – Богд уул, Цэцээ гүн, Сутай хайрхан сонголт чамд.
- 🛻 Найзуудтайгаа машиндаа багтаад нэг тийшээ яв – төлөвлөгөөгүй аялал хамгийн гоё дурсамж байдаг.
-
🏙️ Хотын амьдралын next level туршлага
- 🎲 "Орж үзээгүй 5 газар" гэх challenge эхлүүл. (Жижиг кафе, музей, rooftop бар г.м.)
- 🧁 Food crawl хий — 1 өдөрт 5 өөр амттан туршиж “шилдгийг” шалгаруул.
- 📹 Найзуудтайгаа 1 минутын “хоолны блог” хийж, Facebook дээр хэн нь илүү хандалт авах вэ гэдгийг үз.
-
📸 1 зургаар 1 дурсамж
- “30 хоног – 30 дурсамж” фото челленж эхлүүл.
- Гэр бүлтэйгээ нэг өдрийг зураг авахад зориул.
- Хуучны гэрэл зураг сканердаж дурсамжаа сэргээ.
-
📚 Мэдлэгээ level up хий
- 3 ном унших зорилго тавих.
- Өдөр бүр 10 минут бясалгал хийх.
- Шинэ чадвар сурах (гадаад хэл, зураг, хөгжим).
-
💡 Санхүүгийн хак: Ирээдүйн “би”-дээ хөрөнгө оруул!
Зугаатай зун дурсамж үлдээдэг, харин ухаалаг зун ирээдүйг бүтээдэг.
💰 Хүүхдийн сургалтын төлбөр үү?
📅 Ирээдүйн аялал уу?
🏠 Анхны орон сууцны урьдчилгаа мөнгө үү?
→ Яг одооноос хуримтлал үүсгэх нь л хожлын түлхүүр!
🎯 Энэ зун:
- Гоё дурсамж цуглуул
- Бас ирээдүйн төлөө “хуримтлал” үүсгэ.
Зуны төгсгөлд, өөрөөсөө ингэж асуугаарай: 👉 “Би энэ зун юугаараа өөрчлөгдсөн бэ?”