ЮУ!!! САЯ Л МЭДЛЭЭ!

2025-05-28
Мэдэх тусам гайхшрах зүйлс хорвоод мундахгүй ажээ. Бидний өдөр тутамд хажуугаар нь өнгөрдөг, энгийн мэт санагдах зүйлс үнэндээ нүд нээж, оюун тэлэхүйц сонин хачнаар дүүрэн байдаг. Хүн улайдаг цорын ганц амьтан гэдгийг мэдсэн үү? Харин таны шүршүүр дэх гэнэтхэн орж ирдэг санаанууд шинжлэх ухааны үндэстэй байдаг гээд бод доо!
Тэгвэл гайхалтай 12 баримттай танилцъя! 😲
Итгэхэд бэрх ч гэлээ бүгд үнэн!
- 🥑 Авокадо - ногоо биш жимс?!
Тийм ээ! Авокадо бол шинжлэх ухааны ангиллаар нэг үртэй жимсгэнэ (berry) юм. Салатанд хийгээд л байхаар чинь ногоо гэж бодсон биз дээ?
- 🗼 Эйфелийн цамхаг зуныг тэсэн ядан хүлээдэг гэдгийг мэдэх үү?
Учир нь халуунд цамхаг маань 15 см-ээр "өсдөг"! 😎 Төмөр халж тэлээд, цамхаг өндөрсөөд байдаг гээд бод доо.
- 😱 Аллодоксофоби – бусдын санаа бодлоос айх айдас
“Юу гэж бодож байгаа бол?” гэж хэт санаа зовдог хүмүүсийн туйлын ховор, этгээд айдсын нэр нь энэ ажээ. - 🌕 Австрали = Сарнаас өргөн!?
Тийм ээ! Сарны диаметр ~3400 км бол Австралийн өргөн ~4000 км. Газрын зураг дээр ингэж том харагддаг нь учиртай байжээ.
- 🦷 Шүд – биеийн хамгийн “уучилдаггүй” эрхтэн
Нэг гэмтвэл дахиж эдгэхгүй. Паалан нь амьд эд биш тул анхааралгүй бол шүдний эмнэлэгтэй "уулзах" нь тодорхой.
- 🦐 Сам хорхойн зүрх хаана байдаг гээч?
Толгойн дотроо! Бас дотор эрхтнүүд нь шууд цусанд “хөвдөг” — яг л сансрын кино шиг!
- 🚿 Шүршүүрт ороход гэнэт л шинэ санаа орж ирдэг үү?
Энэ бол допамины ид шид! Дулаан ус + тайван орчин = бүтээлчийн нууц жор.
- 🪐 Сугар гариг: “зөрүүд” гариг
Цагийн зүүний дагуу эргэдэг цорын ганц гариг. Өөрийн тэнхлэгээ тойроход нь Нар тойрсон хугацаанаасаа ч удаан зарцуулдаг!
- 🍷 558,000 доллараар зарагдсан дарс?
2018 онд нэг шил 1945 оны Romanée-Conti дарс Sotheby’s дээр бараг тал сая доллараар зарагдсан. 73 настай ч үнэтэйгээ улам нэмжээ!
- 🦞 Цэнхэр хавч – далайн үнэт эрдэнэ
Ийм өнгөтэй хавчны олдох магадлал 2 саяд 1! Генийн гажигтай ч, маш гоёмсог амьтан юм.
- 📷 Google Images = Женнифер Лопезийн ногоон даашинз?
2000 онд хүн бүхэн түүний Grammy дээр өмссөн даашинзны зургийг хайж байлаа. Тэр үеийн хайлтад зураг байсангүй... Тэгээд л Google Images төрсөн!
- 🧑🦰 Улайдаг цорын ганц амьтан – хүн!
Ичих, улайх, санаа зовох – энэ бүгд зөвхөн хүн төрөлхтөнд л байдаг "эмо" мэдрэмжүүд!