🍫ДУБАЙ ШОКОЛАД ХЭРХЭН ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН БЭ?

2025-06-02

Эх үрсийн баяраар гэр бүл, хүүхдүүдтэйгээ дүүрэн инээд хөөртэй, дурсамж бүтээж сайхан өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. 

Тавдугаар сар ингээд ард үлдэж, шинэ сар, шинэ улирал эхэлж байна. Зуны урин өдрүүд бол зөвхөн байгаль дэлхий биш, бидний сэтгэл ч цэцэглэдэг цаг билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр нэгэн жирэмсэн эмэгтэйн онцгой түүхийг хүргэж байна.

🤱Жирэмсний идэх хүслээс дэлхийд гарсан амжилт

Жирэмсний үеийн онцгой хүсэл нь зөвхөн сэтгэл хөдлөлийг өдөөж зогсохгүй, дэлхийн амттаны ертөнцөд хувьсгал хийх үндэс болж чадна гэдгийг харуулсан жишээ бол “Дубай шоколад”. Энэхүү бүтээл нь 🍬амт, 🎨бүтээлч байдал, 📱сошиал медиа зэргийг төгс хослуулснаар амжилтын шинэ стандартыг тогтоолоо.

2022 онд Дубайн FIX Dessert Chocolatier компани "Can't Get Knafeh Of It" нэртэй анхны шоколадаа танилцуулсан нь уг түүхийн эхлэл байв. Үүсгэн байгуулагч Сара Хамоуда жирэмсэн байх үедээ кнафе, пистачио самар, тахиниг нэгтгэн шинэ төрлийн амттан бүтээх санаа авсан нь энэхүү өвөрмөц бүтээгдэхүүнийг төрүүлжээ.

🍫Энэхүү сүүн шоколад нь:

  • 🟢Пистачио самрын крем,
  • 🌰Тахини
  • ✨Шаржигнасан кнафены үйрмэгийг багтаасан бүтэцтэй.

Энгийн шинэлэг энэ жор нь нэгэн эмэгтэйн хүслээс олон сая хэрэглэгчийн сонирхлыг төрүүлсэн амжилтын жор болсон юм.

🎥TikTok-оос эхэлсэн тэсрэлт

🌍Нэг улсын амт — дэлхийн соёлын давлагаа

FIX компанийн хамтран үүсгэн байгуулагч Езен Аланигийн мэдээлснээр, уг шоколад одоогоор зөвхөн Арабын Нэгдсэн Эмират улсад худалдаалагдаж байна.

Гэсэн ч дэлхийн бусад оронд түүнийг дуурайсан бүтээгдэхүүнүүд урсаж эхэлжээ.

  • Истанбулын амттаны дэлгүүр,
  • Лондоны Lidl супермаркет,
  • Мумбайн зах зэрэг газруудад “Dubai chocolate” нэртэй бүтээгдэхүүнүүд олноороо гарч, пистачионы хомсдол үүсгэх хэмжээнд хүрчээ.

📊Төгс маркетингийн томьёо

“Анхны амжилт нь сошиал медиад тэсэрсэнтэй холбоотой бол, хязгаарлагдмал нөөц, олдцын ховор байдал нь хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг дахин дахин өдөөж байна.”

Моник Навал, Euromonitor International

🟡 Үүн дээр нэмэгдээд "Дубай" гэх нэр нь өөрөө хэрэглэгчдэд:

  • 💎 Тансаг хэрэглээ
  • 🚗 Супер машин
  • ✨ Алтан чимэглэл
    зэргийг шууд санагдуулдаг тул брэндийн үнэ цэнийг өсгөсөн юм.

🎯Шоколад гэдэг бол мэдрэмж

Дэлхий даяар алдартай Ferrero Rocher, Toblerone зэрэг брэндүүдтэй ижил байдлаар, 🧠шинэ бүтээлч найрлага, 👂сонсголд таатай бүтэц,👀 визуал эффект зэрэг нь хэрэглэгчийн таван мэдрэхүйг зэрэг өдөөж, “Дубай шоколад”-ыг сошиал медиа-өдөр тутмын хэрэглээний шинэ од болгов.

📝 Эцэст нь...

“Дубайн шоколад” бол энгийн нэг амттанаас давсан үзэгдэл. Энэ бол:

  • ✨ Хувь хүний мэдрэмжээс эхэлсэн санаа
     
  • 🌍 Дэлхий нийтийн сонирхлыг татсан амт
     
  • 📲 Сошиал медиагаар дамжин алдаршсан соёл

Эх сурвалж: BBC.com

🍫 Бидний өдөр тутмын жижиг сэдэл ч том ирээдүйг эхлүүлж чаддаг. Үүнтэй яг ижил, хүүхдийнхээ боловсрол, ирээдүйд зориулан өнөөдрөөс хийж эхэлсэн хуримтлал ч ирээдүйд үнэ цэнийг бий болгоно.